Лук 9:37-43

Лук 9:37-43 АБ2013

Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн —Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Тэр миний ганц хүү юм. Хар даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилж чарлаад, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд Есүс тэдэнд —Итгэлгүй, завхарсан үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ энд аваад ир гэв. Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зандраад, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. Бурханы аугааг бүгд бахдан байлаа.

Лук 9:37-43 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв