Лук 8:1-3

Лук 8:1-3 АБ2013

Үүний дараа Есүс удалгүй хот, тосгон бүрээр орж, Бурханы хаанчлалын сайнмэдээг тунхаглан хүргэж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. Мөн өвчин болоод ёрын сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эм гэгддэг Мариа, Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна мөн Сузанна болон өөр олон хүн байж, өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.