Лук 7:11-17
Лук 7:11-17 АБ2013
Үүний дараа удалгүй Есүс, Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв. Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн —Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа. Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.