Лук 6:6-11

Лук 6:6-11 АБ2013

Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиршсан хүн байжээ. Фарисайчууд ба хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд тэр хүнийг Есүс, Амралтын өдөр эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа. Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Босоод, урагшаа гарч ир гэсэнд тэр босож урагшаа гарлаа. Есүс тэдэнд —Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гээд, тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв. Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа. Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.

Лук 6:6-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв