Лук 6:1-5

Лук 6:1-5 АБ2013

Тэр нэгэн Амралтын өдөр, тариан талбайгаар дайран өнгөрч явахад шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан иджээ. Гэтэл фарисайчуудын зарим нь —Та нар чинь Амралтын өдөр хууль бусыг юунд үйлдэнэ вэ? гэхэд Есүс —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд, тэдэнд —Хүний Хүү бол Амралтын өдрийн ч Эзэн мөн гэлээ.