Лук 5:12-16

Лук 5:12-16 АБ2013

Есүсийг нэгэн хотод байх үед нь, харагтун, нэл уяман болсон нэг эр Түүнийг хараад нүүрээрээ унаж —Эзэн, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа. Тэр гараа сунган түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа. Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ. Гэвч Түүний тухай зар улам газар авч, асар олон хүн Түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв. Харин Тэр эзгүй зэлүүд газар уруу дайжин явж залбирдаг байлаа.