Лук 3:8-14

Лук 3:8-14 АБ2013

Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимснүүдийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна. Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв. Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав. Тэр тэдэнд —Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ. Татвар хураагчдын зарим нь баптисм хүртэхээр бас ирж, түүнээс —Багш аа, бид яах болж байна? гэхэд — Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв. Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.

Лук 3:8-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв