Лук 22:7-19
Лук 22:7-19 АБ2013
Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш маань «Шавь нартайгаа Алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэжээ. Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд, Тэр аягыг авч, талархал өргөн —Үүнийг авч, дундаа хүртэцгээ. Би та нарт хэлье. Үүнээс хойш Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлал иртэл уухгүй гэв. Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.