Лук 22:47-53

Лук 22:47-53 АБ2013

Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв. Харин Есүс түүнд —Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв. Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчжээ. Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. Тэгээд хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд Есүс —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.

Лук 22:47-53-д зориулсан видео