Лук 22:39-46

Лук 22:39-46 АБ2013

Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа. Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж —Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. — Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв. Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа гэж айлдав.