Лук 22:14-19

Лук 22:14-19 АБ2013

Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд, Тэр аягыг авч, талархал өргөн —Үүнийг авч, дундаа хүртэцгээ. Би та нарт хэлье. Үүнээс хойш Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлал иртэл уухгүй гэв. Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

Лук 22:14-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв