Лук 18:35-41

Лук 18:35-41 АБ2013

Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар —Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. Есүс зогсож, түүнийг Өөр дээр нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц Тэр түүнээс — Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэсэнд тэр —Эзэн, намайг дахин хардаг болгооч гэхэд

Лук 18:35-41 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв