Лук 17:11-18
Лук 17:11-18 АБ2013
Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. Тэд дуугаа өндөрсгөн —Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв. Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр самари хүн байжээ. Есүс —Арван хүн эдгээлгэсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу? гээд