Лук 17:1-10

Лук 17:1-10 АБ2013

Тэр шавь нартаа —Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил. Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил гэв. Элч нар Эзэнд —Итгэлийг маань нэмээч гэхэд Эзэн —Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно. Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юмуу малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү? Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж ууна биз” гэж хэлэхгүй гэж үү? Тушаасныг нь гүйцэтгэсэнд боолоо тэр илүүгээр таалдаггүй биз дээ? Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.

Лук 17:1-10-д зориулсан видео