Лук 16:1-8

Лук 16:1-8 АБ2013

Шавь нартаа Тэрээр мөн ийнхүү айлдав. —Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар би юу л сонсоод байна даа? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ. Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажилаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд, эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаж, эхний хүнээс “Чи эзэнд минь хэр өртэй вэ?” гэсэнд тэр “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ. Тэгээд нөгөөд нь “Чи хэр өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ. Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.

Лук 16:1-8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв