Лук 14:15-24

Лук 14:15-24 АБ2013

Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд —Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд Тэр түүнд —Нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүст боолоо илгээн «Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү» гэж хэлүүлжээ. Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь «Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай» гэжээ. Нөгөө нэг нь «Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя» гэхэд нөгөө нэг нь «Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй» гэжээ. Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо «Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!» гэв. Боол нь «Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна» гэхэд эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. Би та нарт хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний зоогноос амсахгүй» гэжээ гэв.