Лук 13:31-35

Лук 13:31-35 АБ2013

Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд —Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв. Есүс тэдэнд —Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл. Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм. Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна