Лук 13:10-17

Лук 13:10-17 АБ2013

Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ. Есүс түүнийг хараад, дуудаж —Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд түүн дээр мутраа тавихад даруй тэр цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв. Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд Эзэн түүнд —Хоёр нүүртнүүд ээ, та нарын хэн чинь Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй вэ? Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв. Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа.