Лук 12:27-32

Лук 12:27-32 АБ2013

Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл хийдэг ч үгүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ, өчүүхэн итгэлтнүүд ээ! Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов. Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.

Лук 12:27-32 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв