Лук 11:29-32

Лук 11:29-32 АБ2013

Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр —Энэ үеийнхэн бол ёрын муу үеийнхэн. Тэд тэмдгийг эрж хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.