Лук 10:25-28
Лук 10:25-28 АБ2013
Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад Тэр түүнд —Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд тэр —Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв. Тэгэхэд нь Есүс —Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв.