Лук 10:21-24

Лук 10:21-24 АБ2013

Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор хөөрөн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг хэн гэдгийг мэдэхгүй гээд шавь нар уруугаа эргэж тэдэнд тусгайлан —Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч ба хаад харахыг хүссэн авч хараагүй мөн сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.