Лук 10:17-20

Лук 10:17-20 АБ2013

Мөнөөх далан хүн баяртайгаар буцаж ирээд —Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр эрхшээлд маань орсон шүү хэмээхэд Тэр тэдэнд —Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа. Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.