Лук 10:1-9

Лук 10:1-9 АБ2013

Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв. Тэр тэдэнд айлдахдаа —Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа. За, яв. Харагтун, Би та нарыг чонон дундах хурганууд мэт илгээлээ. Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл. Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл. Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ. Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж. Ямар ч хотод та нар очсон тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь юу ч тавьсан түүнийг ид. Тэнд өвчтэйг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт айсуй” гэж хэлэгтүн.