Лук 1:57-66

Лук 1:57-66 АБ2013

Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудуулна гэв. Тэд түүнд —Төрөл садан дотор чинь ийм нэртэй хэн ч байхгүй шүү дээ гээд, хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг эцгээс нь дохио зангаагаар асуусанд Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ. Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа. Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж —Энэ хүүхэд тэгвэл яах бол? гэцгээж байв. Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.

Лук 1:57-66 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв