Лук 1:39-48
Лук 1:39-48 АБ2013
Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ? Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно.