Леви 7:28-36

Леви 7:28-36 АБ2013

ЭЗЭН, Мосед айлдахдаа — Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭНд эвийн тахилуудын нядлах тахилаа өргөж буй хүн эвийн тахилуудын нядлах тахилаасаа ЭЗЭНд өргөлөө авчрагтун. Тэрээр ЭЗЭНд галан тахилыг өөрийнхөө гараар авчрах ёстой. Тэрээр өвчүүг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллаж, өөхийг өвчүүний хамт авчрах ёстой. Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаана, харин өвчүү нь Аарон ба түүний хөвгүүдэд ногдох болой. Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаасаа баруун гуяыг хандив болгон тахилчид өгөх ёстой. Аароны хөвгүүд дотроос, эвийн тахилуудын цус болон өөхийг өргөж буй нэгний хувиар баруун гуя ногдоно. Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас Би даллах өргөлийн өвчүү болон хандивын гуяыг авч, эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ. Энэ нь тахилчийн албанд Аарон болон хөвгүүдийг нь ЭЗЭНд үйлчлүүлэхээр өргөсөн өдөрт ЭЗЭНд галан тахилуудаас тэдэнд ариусгагдсан хувь болой. ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт Израилийн хөвгүүдээс тэдэнд эдгээрийг өгөхийг тушаасан юм. Энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх хувь ногдол болой” гэж хэл хэмээлээ.

Video for Леви 7:28-36