Леви 27:30-33
Леви 27:30-33 АБ2013
Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой. Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг. Бод болон бог малын арван хувь буюу шилбүүр доогуур гарч тоолуулсан арав дахь нь ЭЗЭНд ариун болох ёстой. Үүнийг сайн, муу гэж ялгах хэрэггүй, сольж ч болохгүй. Хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёулаа ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.