Леви 24

24
ЭЗЭНий өмнөх дэнлүү
(Гэт 27:20–21)
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Гэрэлтүүлгийг байнга асаалттай байлгахын тулд дэнлүүнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг Израилийн хөвгүүдэд тушаа. 3Уулзалтын майханд, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үүнийг үдшээс өглөөг хүртэл ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга асаахаар тавих ёстой. Энэ нь хамаг үеийнхэнд чинь үргэлжлэх үүрдийн зарлиг болой. 4Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой.
Тавиг талх
5Сайн гурил авч, түүгээр арван хоёр боов жигнэ. Боов тусбүрд ефагийн аравны хоёр байх ёстой.#Гэт 25:30 6Эдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр нэг эгнээнд нь зургаа байхаар хоёр эгнээ болгон тавь. 7ЭЗЭНд өргөх галан тахил, бэлгэдлийн өргөл болгохын тулд эгнээ бүрийн талхан дээр цэвэр гүгэл тавигтун. 8Амралтын өдөр бүр Израилийн хөвгүүдийн өмнөөс тэр үүнийг ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ. 9Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт идэх болой. Учир нь ЭЗЭНд өргөх галан тахилуудаас түүнд ариунаас ариун, мөнхийн хувь ногдол нь энэ юм гэлээ.#Мт 12:4; Мк 2:26; Лк 6:4
Доромжлол ба үүний ял
10Египет эцэгтэй, израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүд уруу гарч ирэв. Израиль эмэгтэйн тэр хүү нэгэн эртэй хоёул хуаранд бие биентэйгээ муудалцав. 11Тэгэхэд израиль эмэгтэйн хүү ЭЗЭНий нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибрийн охин байлаа.) 12Өөрсдөд нь ЭЗЭНий амаар хариу өгөгдтөл тэд түүнийг хорионд байлгав.
13ЭЗЭН, Мосед айлдахдаа
14Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн уруу чулуу чулуудаг. 15Чи Израилийн хөвгүүдэд “Хэн нэгэн нь Бурханаа хараах аваас тэрээр гэм нүглээ үүрэх болно. 16ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь үхэх ёстой. Уугуул хүн ч бай, ирмэл хүн ч бай ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг.
17Аливаа хүмүүний амийг хэн нэгэн нь хороох аваас үхэх ёстой.#Гэт 21:12 18Амьтныг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх ёстой. 19Хэрэв хүн хөршөө гэмтээх аваас түүний үйлдсэн ёсоор өөрт нь үйлдэгдэх ёстой. 20Хугарлыг хугарлаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээснийх нь дагуу түүнд мөн түүнчлэн өгөгдөх ёстой.#Гэт 21:23–25; Дх 19:21; Мт 5:38 21Амьтныг алсан хүн үүнийг нөхөн төлнө. Харин хүн алсан нэгэн нь үхэх ёстой. 22Гаднынханд ч бай, уугуул нутгийнханд ч бай та нарт нэг л шүүлт байх ёстой. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ” гэж хэл хэмээв.#Тоо 15:16 23Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд хэлсэнд тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд үйлдэв.

Одоогоор Сонгогдсон:

Леви 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү