Гашуудал 3:1-21

Гашуудал 3:1-21 АБ2013

Бурханы хилэнт савааг амсаж Зовлон зүдүүр үзсэн хүн гэвэл би юм. Түүнд туугдаж, гэрэл ч үгүй харанхуйд би орсон Тэрээр мутар юугаа өдөржин бас Миний эсрэг олонтаа эргүүлсэн. Арьс махыг минь хатааж, Яснуудыг минь хэмхчив. Уй гашуу, хүнд бэрхшээлд унаган Гарах газаргүй болгон хашив. Галавын үеийн цогцос мэт Харанхуйд намайг суулгав. Гарч зугтаалгахгүйгээр Намайг Тэр хашив. Гав гинж нь хүртэл даах үүрэхэд хүнд Хашхиран, тусламж дуудсан ч Залбирлыг минь бас хаажээ. Замыг минь цавчсан чулуугаар хааж, Жимийг минь тахир болгов. Баавгай мэт Тэр намайг отон хэвтэв. Арслан мэт гэтэв. Зам юугаас минь угзран гаргаж хэсэгчлэн тастав. Сүйрэл болгов, намайг. Нум юугаа Тэрээр татжээ. Сумных нь бай би байлаа. Бөөрийг минь саадагныхаа сумаар нэвт сүлбэв. Өөрөө би ард олны тохуурхал болжээ Өдөр тутмынх нь элэглэл дуу мөн ажээ. Гашуун өвсийг хоол болгон идүүлэв. Шарилж мэт ундааг бас Тэр уулгав. Хайрга зажлуулж шүд хугалав, Хөөрхий намайг тоосонд хутгав. Амар амгалангаас амь минь хагацав. Амсах жаргалыг бас мартав. Иймд “Хүч чадал минь ч, ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч бас мөхөв” гэж би өчлөө. Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун. Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам Алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа.