Иошуа 4:1-7

Иошуа 4:1-7 АБ2013

Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН, Иошуатай ярин — Овог тусбүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч, “Иорданы тэхий дундаас, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ. Тэгэхэд нь Иошуа овог тусбүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад, тэдэнд —ЭЗЭН Бурханыхаа авдрын өмнө Иорданы тэхий дунд нь очин, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор хүн бүр нэг чулуу өргөж, мөрөн дээрээ тээгээд авчир. Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуухад та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.

Video for Иошуа 4:1-7

Иошуа 4:1-7 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв