Иошуа 3:1-5

Иошуа 3:1-5 АБ2013

Ингээд Иошуа өглөө эртлэн босоод, Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иорданд ирээд, гатлахынхаа өмнө тэндээ хонов. Гурав хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж ард олонд тушаан —Та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь даган явагтун. Харин авдар ба та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд дөхөж бүү ойртогтун. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв. Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно гэв.

Video for Иошуа 3:1-5