Иошуа 24:14-28

Иошуа 24:14-28 АБ2013

Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. Ард олон —Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг. Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ. Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав. Тэгэхэд Иошуа ард олонд —Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв. Ард олон Иошуад —Үгүй, бид зөвхөн ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд Иошуа тэдэнд —ЭЗЭНд үйлчлэхээр, Түүнийг сонгосныхоо гэрч нь өөрсдийнхөө өмнө өөрсдөө та нар болов гэхэд тэд —Бид гэрч нар мөн гэлээ. — Тэгвэл одоо өөрсдийн дунд байгаа харийн бурхдыг авч хаяад, Израилийн Бурхан ЭЗЭНд сөгдөн, Түүнд зүрх сэтгэлээ хандуулагтун гэв. Ард олон Иошуад —Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүнийг сонсож дуулгавартай дагах болно гэлээ. Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав. Иошуа эдгээр үгийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байх царс модон доор байрлуулав. Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв. Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.

Video for Иошуа 24:14-28

Verse Images for Иошуа 24:14-28

Иошуа 24:14-28 - Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. Ард олон
—Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг. Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ. Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав. Тэгэхэд Иошуа ард олонд
—Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв. Ард олон Иошуад
—Үгүй, бид зөвхөн ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд Иошуа тэдэнд
—ЭЗЭНд үйлчлэхээр, Түүнийг сонгосныхоо гэрч нь өөрсдийнхөө өмнө өөрсдөө та нар болов гэхэд тэд
—Бид гэрч нар мөн гэлээ.
— Тэгвэл одоо өөрсдийн дунд байгаа харийн бурхдыг авч хаяад, Израилийн Бурхан ЭЗЭНд сөгдөн, Түүнд зүрх сэтгэлээ хандуулагтун гэв. Ард олон Иошуад
—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүнийг сонсож дуулгавартай дагах болно гэлээ. Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав. Иошуа эдгээр үгийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байх царс модон доор байрлуулав. Иошуа бүх ард олонд
—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв. Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.Иошуа 24:14-28 - Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. Ард олон
—Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг. Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ. Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав. Тэгэхэд Иошуа ард олонд
—Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв. Ард олон Иошуад
—Үгүй, бид зөвхөн ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд Иошуа тэдэнд
—ЭЗЭНд үйлчлэхээр, Түүнийг сонгосныхоо гэрч нь өөрсдийнхөө өмнө өөрсдөө та нар болов гэхэд тэд
—Бид гэрч нар мөн гэлээ.
— Тэгвэл одоо өөрсдийн дунд байгаа харийн бурхдыг авч хаяад, Израилийн Бурхан ЭЗЭНд сөгдөн, Түүнд зүрх сэтгэлээ хандуулагтун гэв. Ард олон Иошуад
—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүнийг сонсож дуулгавартай дагах болно гэлээ. Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав. Иошуа эдгээр үгийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байх царс модон доор байрлуулав. Иошуа бүх ард олонд
—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв. Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.

Иошуа 24:14-28 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв