Иошуа 14

14
Иорданы баруун нутгийг хуваасан нь
1Канаан нутагт тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ахлагчид газар нутгийг өвлүүлэхээр хуваарилахад түүнийг нь Израилийн хөвгүүд өвлөн авсан юм. 2ЭЗЭНий тушаасан ёсоор эдгээр нутгийг Мосе есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.#14:2 шавгаар хуваарилав: Ингэхдээ Бурханы хүслийг мэдэхээр, ихэвчлэн тусгай тэмдэгтэй чулуу ашигладаг байжээ. #Тоо 26:52–56, 34:13 3Иорданы зүүн талыг Мосе хоёр овог ба хагас овогт өв болгон өгчээ. Харин тэднээс левичүүдэд өв болгон юу ч өгсөнгүй.#Тоо 32:33, 34:14–15; Дх 3:12–17 4Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим гэсэн хоёр овог болсон байв. Харин левичүүдэд хувь болгон газар нутаг таслан өгөхийн оронд зөвхөн суух хотууд, мал сүрэг бэлчих хэрэгцээний газрыг л тэдэнд өгчээ. 5Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд ийнхүү тэр газар нутгийг хуваав.
Хеброныг Калебт өгөв
6Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд
—Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ.#Тоо 14:30 7ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг тандуулахаар явуулахад би дөчин настай байсан. Би түүнд хариу болгон зүрхэндээ байснаа авчирсан.#Тоо 13:1–30 8Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан. 9Иймд Мосе надад тэр өдөр тангараглан хэлэхдээ “Хөл тавин алхсан тэр газар нутаг чинь чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болог. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан билээ” гэсэн.#Тоо 14:24 10Харин одоо, харагтун, израильчуудыг цөл газарт явж байхад ЭЗЭН энэ үгийг Мосед хэлсэн тэр үеэс хойш ЭЗЭН амласныхаа дагуу дөчин таван жилийн турш намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ. 11Мосе намайг илгээсэн тэр өдрийнх шиг би одоо ч хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийнх шигээ тулалдах, гарч орох хүч тэнхээтэй байна. 12Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, ЭЗЭН надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв. 13Тэгэхэд Иошуа Иефуннегийн хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв. 14Тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан учир Хеброн нь өнөөг хүртэл кениз хүн, Иефуннегийн хүү Калебын өв болсон юм. 15Арба нь анакчуудын хамгийн агуу хүн байсан тул Хеброныг урьд нь Кириат-арба гэдэг байжээ. Ингээд нутаг даяар дайн дажнаас амсхийв.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Иошуа 14