Иошуа 10

10
Нар тогтсон нь
1Иошуа, Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан.) мөн Гибеоны оршин суугчид Израильтай энхийн гэрээ байгуулж, израильчуудтай нэгдсэнийг Иерусалимын#10:1 Иерусалим: Тэр үед энэ хот иебусчуудын хот байжээ. хаан Адони-зедек сонсоод, 2тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм. 3Иймээс Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт Иерусалимын хаан Адони-зедек хэл хүргүүлэхдээ
4Наашаа ирж, Гибеоныг цохиход надад туслагтун. Учир нь тэд Иошуа ба Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоожээ гэв. 5Тэгтэл Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын таван хаан бүх цэрэгтэйгээ хуран цугларч, Гибеоны ойролцоо байрлан, тэр хотын эсрэг хөдлөв. 6Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад хэл хүргүүлэхдээ
—Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулаар нутагтай аморичуудын бүх хаан бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж, биднийг авран туслаач гэв. 7Тиймээс Иошуа бүх дайчид болон хамаг эрэлхэг хүчит эрчүүдтэйгээ Гилгалаас хөдлөв. 8Мөн ЭЗЭН, Иошуад
—Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. 9Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув. 10ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов. 11Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа. 12ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ
Өө нар минь, Гибеон дээр,
Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв.
13Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв.
Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож,
Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй.
Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу?#2См 1:18 14Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм. 15Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуарандаа буцав.
Таван хаан ялагдав
16Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав. 17Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгаа нь Иошуад дуулдахад
18Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, хаадыг манах эрчүүдийг гарга гэж хэлэв.
19Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ. 20Иошуа ба Израилийн хөвгүүд тэднийг хүйс тэмтэрч, тэдэнд эцсийн хүнд цохилт учруулав. Харин тэднээс зугтан амьд гарсан нь бэхлэлт босгосон хотуудад оров. 21Бүх хүн Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу амар тайван буцаж ирэв. Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг хэлээ билүүдэх нэг ч хүн байсангүй. 22Тэгээд Иошуа
—Агуйн амыг онгойлгож, таван хааныг агуйгаас гаргаж над уруу авчир гэв. 23Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны эдгээр таван хааныг гарган түүн дээр авчрав. 24Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд Иошуа Израилийн бүх эрсийг дуудан, өөртэйгөө хамт явсан цэргийн жанжингуудад
—Нааш ирж, энэ хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа. 25Иошуа тэдэнд
—Бүү ай, бүү шантар. Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ. 26Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа. 27Нар жаргах үед Иошуаг тушаахад тэднийг модноос буулган авч нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий. 28Мөн тэр өдөр Иошуа Маккедаг илдний ирээр цохиж эзлэн авав. Тэр хотын хааныг болон дотор нь байсан амьтай бүгдийг устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийн үйлдэв. 29Дараа нь Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнатай байлдав. 30ЭЗЭН мөн тэр хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон түүн доторх амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн үйлдэв. 31Тэгээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Либнагаас Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг байлдлаа. 32ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив. 33Тэр үед Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч Иошуа түүнийг болон хүмүүсийг нь нэгийг ч зугтаалгалгүйгээр хядав. 34Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу явж, дэргэд нь буудаллан, түүний эсрэг дайтав. 35Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгажээ. 36Ингээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хебронд очиж, түүний эсрэг дайтав. 37Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч зугтаалгалгүй бүрмөсөн устгав. 38Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцаж, түүний эсрэг дайтав. 39Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв. 40Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав. 41Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газ хүртэл мөн Гошены бүх нутгийг Гибеон хүртэл цохисон юм. 42Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул Иошуа тэдгээр бүх хааныг болон тэдний нутгийг нэг дор эзлэв. 43Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуарандаа буцлаа.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна