Иоел 2:23-27

Иоел 2:23-27 АБ2013

Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө. Үтрэмүүд тариагаар дүүрч, Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно. “Дараа нь та нарын эсрэг Миний илгээсэн агуу их цэрэг буюу Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө. Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй. Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг Та нар мэдэх болно. Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй.

Иоел 2:23-27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв