Иов 6:1-14

Иов 6:1-14 АБ2013

Тэгэхэд Иов хариулж Өө, уй гашуу минь хэмжигдэж, Бүх гай түйтгэр минь Жинлүүр дээр тавигддаг ч болоосой! Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч илүү хүнд байхсан. Тиймээс үгс минь тэвдүү байна. Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ. Өвс ногоотой байж хулан орилох уу? Өл тэжээлтэй байтлаа үхэр мөөрөх үү? Амтгүй юмыг давслахгүйгээр идэж чаддаг бил үү? Замба цэцгийн шүүсэнд амт буй гэж үү? Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна. Тэд надад муудсан хоол мэт юм. Өө, миний хүсэл биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхоосой! Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр мутраа илүү сул тавин, Намайг тасчин хаяасай! Тэгвэл энэ нь надад тайтгарал болж, Хөнөөлт өвчиндөө ч би баярлахсан. Учир нь би Ариун Нэгэний үгсээс урваагүй юм. Хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ? Хад чулууны хүч надад бий бил үү? Хүрлээр махбод минь бүтээ юү? Өөрийгөө гэх тус надад үгүй нь үнэн Бүх арга надад барагджээ. Анд нөхрөө үл энэрэгч нь Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг умартдаг.