Иов 38:1-7

Иов 38:1-7 АБ2013

Тэгтэл ЭЗЭН хуй салхин дундаас Иовд хариулан —Ухаангүй үгсээрээ зорилго төлөвлөгөөг минь сөрдөг хэн юм бэ, чи? За, бэлхүүсээ чанга бүсэл. Эр хүн шиг зогс. Чамаас Би асуух бөгөөд Чи Надад мэдүүлж өг. Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч. Хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэддэгээс хойш, Хэн дээр нь шугам татсан бэ? Түүний сууриуд юун дээр тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ? Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан.