Иов 37

37
1Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, хөдөлдөг.
2Түүний дуу хоолойн аянгыг, амнаас нь гарах нижигнээнийг сонсон сонсогтун.
3Тэрээр бүхий л тэнгэрийн дор үүнийгээ удирдаж,
Дэлхийн зах хязгаар уруу аянга гялбаа тархдаг.
4Араас нь дуу хүнгэнэдэг.
Тэр сүр жавхлант дуу хоолойгоор аянга буулгаж,
Дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа хорьдоггүй.
5Бурхан дуу хоолойгоороо гайхамшигтайгаар аянга буулгадаг
Бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлддэг.
6Тэрээр цасанд “Газарт уна” хэмээдэг
Шиврээ бороо, хүчит аадарт ч ийн хэлдэг.
7Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь
Бүх хүнд#37:7 Еврейд нь бүтээсэн эдгээр хүмүүстээ ажилаа таниулахын тулд болой.
8Тэгэхэд араатнууд үүр нүхэндээ орж,
байр байрандаа хэвтдэг бөлгөө.
9Өмнөдөөс хуйлрах салхи,
умард зүгээс хүйтэн агаар ирдэг.
10Бурханы амьсгалаар мөс бий болж,
усны мандал хөлдөн тэгширдэг.
11Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэж,
Тэрээр аянга гялбаатай үүлсээ тархаадаг.#37:11 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
12Түүний заавраар тэр нь тойрон эргэж,
ертөнц даяар, дэлхийн гадаргуу дээр
тушаах бүхнийг нь хийхийн тулд болой.
13Саваадахын тулд,
эсвэл газартаа зориулаад,
эсвэл хайр энэрлийн төлөө
Тэр үүнийг учруулдаг.
14Иов оо, үүнийг сонс.
Ирж зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
15Бурхан тэдгээрийг хэрхэн томилж,
Үүлсээ хэрхэн гялбуулдгийг та мэдэх үү?
16Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг,
мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?
17Өмнө зүгээс газар дэлхийг тавирахад
Өмсгөл чинь халууддаг бус уу?
18Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг
чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
19Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч.
Түнэр харанхуйд тэмтчиж байгаа билээ, бид.
20Ярьж байгаагаа би Түүнд мэдэгдэх үү?
Ямар хүн залгиулах гэж хүсэж байлаа?
21Салхи өнгөрөхдөө үүлсийг сарниулах үед
Тэнгэрт тодрох гэрлийг хүмүүс харж чаддаггүй,
22Умардаас алт мэт гэрэлтэх сүр жавхлан гарч ирж,
Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.
23Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй.
Тэрээр хүчээр болон шударга шүүлтээр төгс,
зөвт байдлаар бялхам.
Тэрээр харгис хатуу хандахгүй.
24Иймээс мөхөгсөд Түүнээс эмээдэг.
Өөрийгөө мэргэн зүрхтэй гэж бодогчдыг
Тэрээр харж ойшоодоггүй гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иов 37: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна