Иов 34
34
Бурханы шударгыг Елиху тунхаглав
1Тэгээд Елиху үргэлжлүүлэн хэлэв:
2—Мэргэд ээ, миний үгсийг сонс.
Мэддэг хэмээгчид ээ, намайг чагна.
3Учир нь хоолыг тагнай амталдгийн адил үгсийг чих шалгадаг юм.
4Шийдвэрлэхээр өөрсдөдөө сонгоцгооё.
Юу нь сайн болохыг дундаа мэдэцгээе.
5Иов хэлэхдээ
“Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.
6Шүүлтийнхээ тухайд би худлаа хэлэх юм гэж үү?
Би гэмт үйлдэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэжээ.
7Хэн Иов шиг вэ?
Тохуурхлыг ус адил уудаг
8Ёс бусыг үйлдэгчидтэй ханьсан явж,
Буруу муу хүмүүстэй алхдаг нь хэн бэ?
9Учир нь тэрээр
“Бурханд таалагдлаа гээд хүнд ямар ч ашиг алга” гэжээ.
10Тиймээс ухамсарт хүмүүс ээ,
намайг сонсоцгоо.
Хорон мууг үйлдэх нь Бурханаас,
Буруу мууг үйлдэх нь
Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
11Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж
Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.#Дуу 62:12
12Үнэндээ, Бурхан хорон мууг үйлдэхгүй бөгөөд
Төгс Хүчит Нэгэн ч шударга шүүлтийг гуйвуулахгүй.
13Дэлхийн эрх мэдлийг
хэн Түүнд өгсөн бэ?
Даяар ертөнцийг хэн тогтоосон бэ?
14Тэрээр зүрхээ хүн дээр тогтоох аваас
Түүний сүнсийг мөн амьсгалыг нь ч
Тэрээр Өөртөө хурааж авдаг.
15Тэгэхэд махбод бүхэн үхэж,
эргээд шороо болдог.
16Ухаан байвал үүнийг сонс.
Үг дуунд минь чих тавь.
17Шударга шүүлтийг үзэн яддаг нэгэн захирдаг уу?
Зөвт, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?
18Хааныг “Үл бүтэх этгээд ээ”,
Ноёдыг “Гэмтнүүд ээ” гэдэг үү?
19Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй,
Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй.
Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
20Хормын дотор тэд үхэцгээж,
Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг,
өнгөрөн оддог бөгөөд
Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.
21Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож,
Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.
22Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй,
үхлийн харанхуй байдаггүй билээ.
23Учир нь Бурханы өмнө, хүнийг шүүхэд очуулахдаа
Тэрээр хэнд ч цаг хугацааг#34:23 Еврейд нь хараахан товлоогүй товлодоггүй юм.
24Тэрээр хүчтэнүүдийг
асуулгүйгээр үй олноор няцалж,
тэдний оронд бусдыг тавьдаг.
25Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд
Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.
26Тэднийг гэм буруугийнх нь газар бусдын нүдэн дээр Тэрээр устгадаг нь
27тэд Түүнийг дагахаас эргэж,
Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
28Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд
Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.
29Хэрэв Тэрээр дуугүй байх аваас
Хэн Түүнийг буруушааж чадах вэ?
Хэрэв Тэр нүүрээ нуух аваас
Хүн ч бай үндэстэн ч бай,
Хэн Түүнийг харах вэ?
30Сүсэг бишрэлгүйчүүдийг эс ноёрхуулахын тулд,
Хотол түмнийг урхинд орох вий гэсэндээ ингэдэг юм.
31Бурханд хандан хэн нэг нь
“Би үүрсэн, би дахиж зөрчихгүй.
32Олж харахгүй байгаа юмыг минь
Надад зааж өгөөч,
Хэрэв би гэм бурууг үйлдсэн байх аваас
Харин дахин үйлдэхгүй” гэж хэлж байсан уу?
33Чи татгалзсан учраас Тэр
тохируулан буцааж төлөх ёстой юу?
Учир нь би биш, чи сонгох ёстой.
Тиймээс юу мэддэгээ тунхагла.
34Ухаант хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад хэлэх болно.
35“Иовын ярианд мэдлэг алга.
Иовын үгст ухаарал алга.
36Цөвт муу хүн мэт хариулсан тул
Иов эцэстээ тултал соригдог.
37Учир нь нүгэл дээр нь бас тэрслэл нэмэгдэв.
Бидний дунд тэрээр алгаа ташин,
Бурханы эсрэг үгсээ олшруулсаар байна” гэх болно гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иов 34: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.