Иов 30:1-15

Иов 30:1-15 АБ2013

Надаас бага залуу нь гэтэл одоо Намайг элэглэх болжээ. Хоньч нохдынхоо дайтай ч би Хардаггүй байсан, тэдний эцгүүдийг Надад тэдний гарын хүчнээс олох юу байлаа даа Насны танаг нь нэгэнт тасарсан улс байсан хойно. Үгүйрэл өлсгөлөнгөөс болж доройтсон Эзгүйрч хоосорсон хуурай газрыг тэд хэмэлж, Элдэв бутны хажуугаас гашуун ногоо түүж Тац модны үндсийг хоол хүнсээ тэд болгодог байсан. Хүний дундаас тэд хөөгдсөн, Хулгайч мэт араасаа хашхируулсан Хөндийн хажуу хавцлуудад, газрын ангал болон асганд тэд амьдардаг байсан. Бутнуудын дор тэд хашхиран сууж Хогийн өвсөн дунд тэд хамтдаа цугладаг байв. Тэнэгүүдийн хүүхдүүд Нэр хүндгүй хүмүүсийн хүүхдүүд, Тэд газар нутгаасаа хэдийнээ зайлуулагджээ. Өдгөө тэд намайг элэглэл дуу болгожээ Өөрөө би тэдний явган үг болжээ. Намайг тэд жигшиж, надаас дөлцгөөжээ. Нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй болжээ. Миний оосрыг Тэр тайлж, намайг дорд болгосон тул Мөнөөх хэд ч миний өмнө ах захаа алдав. Баруун гар талд минь тэдний үрс босож хөлийг минь түлхэн, Гамшгийн замуудаа миний эсрэг байгуулж байна. Зам жимийг минь алдагдуулж, Хорлогдлоос минь ашиг олоход Хэн ч тэднийг эс хориглоно. Өргөн цөмөрхийгөөр тэд орж ирэх мэт Балгасан дунд тэд давалгаа адил дайрна. Аймшиг хөнөөл над уруу эргэжээ. Алдар хүндийг минь салхи мэт мөшгөж байна. Дэвжил бадрал минь үүл мэт нүүн одов.