Иов 2:11-13

Иов 2:11-13 АБ2013

Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүний гасланг хуваалцаж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ. Тэд алсаас харцаа өргөн, түүнийг хараад таниагүй тул дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд цөм нөмрөгөө урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав. Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.