Иов 19
19
Иовын хариу: Золигч минь амьд
1Тэгэхэд Иов хариулан
2—Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж,
Үгээрээ намайг бяцлах юм бэ?
3Арвантаа цээрлүүлэв та нар, намайг
Ахин та нар намайг буруутгахаасаа ч ичихгүй байна уу?
4Алдсан байсан ч үнэндээ
Алдаа минь наддаа л үлдэнэ.
5Миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж,
миний шившгийг надад нотолж байгаа бол
6Бурхан намайг буруутгасныг
Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.
7Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж ориловч
Ямар ч хариу үгүй.
Би чангаар дуудавч,
Ямар ч шударга ёс алга.
8Тэрээр замыг минь таглаж
Би нэвтрэн гарч чадахгүй болж,
Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,
Тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10Тэр намайг тал бүрд сүйтгэж,
би өнгөрөв.
тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв.
11Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож,
Намайг дайсан шигээ үзсэн билээ.
12Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж,
Майхныг минь бүслэн буудаллав.
13Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд
Танилууд минь надаас бүрмөсөн хөндийрчээ.
14Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд
Дотнын нөхөд минь ч намайг мартав.
15Миний гэрт амьдрагсад хийгээд
Шивэгчингүүд минь хүртэл намайг танихгүй хүнд тооцож,
Тэдний нүдэнд би харь хүн болов.
16Зарцаа би дуудавч, тэрээр үл хариулна.
Би түүнээс амаараа гуйх болов.
17Миний амьсгал эхнэрт минь жигшигдэж,
Хэвэл нэгтнүүддээ би зэвүүцэгдэв.
18Жаахан хүүхдүүд хүртэл надад эгдүүцнэ.
Намайг босоход тэд миний эсрэг ярьцгаана.
19Бүх итгэлт андууд минь намайг үзэн ядаж,
Миний хайрлаж байдаг хүмүүс ч
Миний эсрэг эргэжээ.
20Яс минь арьс махтайгаа наалдаж,
Би шүднийхээ буйлтай л үлдлээ.#19:20 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
21Өрөвдөөч намайг, өрөвдөөч,
найзууд та нар минь!
Учир нь Бурханы мутар намайг цохив.
22Юунд та нар Бурханы адил намайг сүрдүүлж,
Миний маханд цадахгүй байна вэ?
23Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!
Тэд номд буулгагддаг ч болоосой!
24Төмөр зоруул болон тугалгаар
Тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг#19:24 эсвэл бичигдэх ч болоосой!
25Золигч минь амьд гэдгийг,
Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.
26Арьс минь устгагдсан хойно ч
Би махбодоороо Бурханыг харах болой.#19:26 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
27Түүнийг би өөрөө үзэх бөгөөд
Өөр хэнийг ч биш Түүнийг л
Миний нүд харах болно.
Элэг дотор минь эгширч байна.
28Хэрэв та нар “Бид түүнийг яаж хавчих вэ?”
“Хамаг хэрэг түүнд ч бий” гэж хэлбэл
29Өөрсдийнхөө төлөө илднээс айцгаа,
Учир нь хилэнц илдний шийтгэлийг авчирдаг юм.
Тэгээд та нар шүүлт бий гэдгийг мэдэх юм.
Одоогоор Сонгогдсон:
Иов 19: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.