Иов 16:1-5

Иов 16:1-5 АБ2013

Тэгэхэд Иов хариулж, —Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ. Та нар бүгд мөн ч хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм. Агаар мэт үгэнд хязгаар бий юу? Асаж яриад байгаагийн чинь учир нь юу вэ? Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан. Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан.