Иов 14:7-12

Иов 14:7-12 АБ2013

Огтлоход дахин соёолж, Нахианууд нь устахгүй байх найдвар модонд бий. Хэдийгээр түүний үндсүүд газар доор хөгширч, Хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч, Чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, Ургамал мэт мөчирлөдөг. Харин хүн гэгч нь үхэж, унаад өгнө. Тэрээр дуусна, Тэгээд хаана байдаг вэ? Нуураас ус татарч Гол мөрөн хатаж ширгэдэг шиг Нуран унаад хүн гэгч дахин эс босно. Тэнгэрс үгүй болох хүртэл тэрээр босохгүй, Нойрноосоо ч сэрэхгүй.