Иов 13
13
1Харагтун, нүд минь бүхнийг харж,
Чих минь сонсож, үүнийг ойлгосон юм.
2Та нарын мэддэгийг би ч бас мэднэ.
Та нараас дордох юм надад үгүй.
3Харин би
Төгс Хүчит Нэгэнтэй ярилцахсан.
Бурхантай өөрийн хэргийг
би хэлэлцэхсэн.
4Харин та нар худал хуурмагаар шохойддог
Бүгдээрээ олиггүй эмч нар юм.
5Хэрэв та нар ердөө л амаа хамхивал,
Энэ нь та нарын мэргэн ухаан болно!
6Тайлбаруудыг минь одоо сонс,
Уруулын минь эсэргүүцлийг чагна.
7Бурханы төлөө гээд шударга бусыг,
Түүний тулд гээд хуурмагийг ярих уу, та нар?
8Та нар Түүнд тал засах уу?
Та нар Бурханы төлөө хэрэг хэлэлцэх үү?
9Тэр та нарыг шалгавал
Сайн юм болох уу?
Эсвэл хүнийг хуурдаг шиг
Түүнийг та нар хуурчих уу?
10Хэрэв та нар нууцаар тал засдаг бол
Тэр та нарыг гарцаагүй зэмлэнэ.
11Түүний сүр хүч та нарыг айлгаж,
Түүнээс айх явдал та нарт учрахгүй гэж үү?
12Сануулгууд чинь үнсэн төдий ёгт үгс
Хамгаалалтууд чинь шавран хамгаалалтууд ажээ.
13Өмнө минь дуугүй бай, өөрөө би ярья.
Үүний дараа надад юу л болбол болог.
14Мах юугаан шүдэндээ зуух учир юун,
Амьдрал юугаан гартаа авах утга юун?
15Хар, Тэр намайг алах гэж байна.
Надад найдвар алга.
Гэсэн ч Түүний өмнө би
Өөрийн замуудаа өмгөөлөх л болно.
16Сүсэг бишрэлгүй нь Түүний өмнө үл ирэх тул
Миний аврал энэ л болмуй.
17Үгсийг минь анхааралтай сонс.
Учирлах зүйл минь та нарын чихэнд байг.
18Хар, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм.
Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
19Хэн надтай тэмцэлдэнэ вэ?
Тийм аваас би дуугүй байж, үхье.
Иовын гунихралт залбирал
20Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий,
Тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
21Мутраа надаас холдуулж,
Аюумшиг юугаараа намайг бүү айлгаач.
22Тэгээд дууд, би ч хариулна.
Эсвэл намайг яриулаад,
Тэгээд надад хариулаач.
23Миний хилэнц ба нүгэл хичнээн юм бэ?
Миний гэмт үйлдэл ба нүглийг
Надад мэдүүлээч.
24Та юунд нүүрээ нууж,
Намайг дайснаа гэж үзнэ вэ?
25Та хийсэж буй навчийг цочирдуулах уу?
Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
26Учир нь миний эсрэг
Гашуун зүйлсийг Та бичиж,
Залуу үеийн минь хилэнцийг
Надад өвлүүлдэг.
27Хөлийг минь Та хэвэнд оруулж,
Хамаг харгуйг минь харуулддаг.
Хөлийн минь тавхайд
Хүрээ хөвөөг Та тогтоодог.#Иов 33:11
28Энэ зуур би
хивэн эрвээхэйд идүүлсэн хувцас мэт,
Муудсан зүйл мэт ялзарч байна.
Одоогоор Сонгогдсон:
Иов 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.