Иов 12:1-6
Иов 12:1-6 АБ2013
Тэгэхэд Иов хариулан —Үнэхээр хүмүүс л юм даа, та нар, Үгүй болно, та нартай хамт мэргэн ухаан бас. Надад бас та нартай адил оюун ухаан бий. Надад та нараас дордох юм үгүй. Энэ мэтийг эс мэдэх хэн байна? Би найз нөхдийнхөө доог тохуу болжээ Бурханыг дуудаж, Тэр надад хариулдаг байсан Зөвт агаад гэм зэмгүй би Найз нөхдийнхөө доог тохуу болжээ. Маадгар байгчид гай зовлонг тохуурхдаг Хөл нь ганхагсдад энэ нь бэлтгэгдсэн байдаг. Сүйтгэгчдийн майханд амар тайван, Өөрсдийн бурхдаар Бурханыг Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.