Иов 11:13-20

Иов 11:13-20 АБ2013

Хэрэв чи зүрхээ зөв залвал, Түүн өөд гараа сунгана. Чиний гарт ёс бус нь байвал тэдгээрийг хол зайлуулж, майхнууддаа хорон мууг бүү байлга. Тэгвэл чи үнэхээр царай дээгүүр өө зэмгүй явна, Чи бат бөх болж, айхгүй болно. Чи зовлонг мартах бөгөөд урсан одох ус мэт энэ нь санагдах болно. Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй болж, Харанхуй ч өглөө мэт байх болно. Тэгээд, найдвар бий учраас чи итгэлтэй болж, Чи хамгаалагдан, аюулгүйгээр амрах болно. Түйвэргэх зүйлгүйгээр чи хэвтэнэ, Олон хүн чиний тааллыг эрнэ. Харин гэм буруутнуудын нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.