Иов 11

11
Зофарын үг: Иовын бурууг шийтгэвэл зохино
1Дараа нь наамат хүн Зофар хариулан
2—Олон үг хариулагдалгүй урсаж,
Олон үгт хүн зөвтгөгдөх үү?
3Хоосон яриа чинь бусдын дууг хорьж,
Хэнд ч чи зэмлүүлэлгүйгээр тохуурхах нь уу?
4Учир нь чи “Миний сургаал цэвэр бөгөөд
би Бурханы нүдэнд цэвэр билээ” гэсэн.
5Харин одоо Бурхан ярих болтугай,
чиний төлөө уруулаа нээж,
6чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлэг!
Учир нь жинхэнэ мэргэн ухаан өргөн юм.
Тэгээд ч Бурхан чиний хилэнцийн
Зарим хэсгийг нь мартдаг болохыг мэдтүгэй.
7Бурханы гүн гүнзгийг чи олж чадах уу,
Төгс Хүчит Нэгэний хязгаарыг чи олж чадах уу?
8Тэнгэрээс ч өндөр тул
Чи хэрхэх билээ?
Үхэгсдийн орноос ч гүн учир
Чи юу мэдэх вэ?
9Газар дэлхийгээс ч урт,
Тэнгисээс ч өргөн хэмжүүртэй билээ.
10Хэрэв Тэр өнгөрөн явбал,
Тэрээр хааж, чуулганыг цуглуулна.
Хэн Түүнийг хориглож чадах вэ?
11Зохисгүй хүмүүсийг Тэр мэддэг агаад
Ёс бусыг харчихаад
анхаарахгүй байна гэж байх уу?
12Харин зэрлэг илжигний дудран хүн шиг болвол л
Мунхаг хүн ухаан олох нь магад.
13Хэрэв чи зүрхээ зөв залвал,
Түүн өөд гараа сунгана.
14Чиний гарт ёс бус нь байвал
тэдгээрийг хол зайлуулж,
майхнууддаа хорон мууг бүү байлга.
15Тэгвэл чи үнэхээр царай дээгүүр өө зэмгүй явна,
Чи бат бөх болж, айхгүй болно.
16Чи зовлонг мартах бөгөөд
урсан одох ус мэт энэ нь санагдах болно.
17Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй болж,
Харанхуй ч өглөө мэт байх болно.
18Тэгээд, найдвар бий учраас чи итгэлтэй болж,
Чи хамгаалагдан, аюулгүйгээр амрах болно.
19Түйвэргэх зүйлгүйгээр чи хэвтэнэ,
Олон хүн чиний тааллыг эрнэ.
20Харин гэм буруутнуудын нүд сүүмийж,
тэдэнд зугтах газар ч олдохгүй.
Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иов 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү