Иов 1:6-12
Иов 1:6-12 АБ2013
Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. ЭЗЭН, Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв. ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв. Тэгэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Иов шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа. Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв. Тэгэхэд ЭЗЭН, Сатанд —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.